Монгол хэл нь арвин их үгийн баялаг сантай бөгөөд жилээс жилд энэхүү баялаг үгсийн санг хорогдон мартагдсаар байна. Эх хэлээ хамгаалан авч үлдэх арга зам бол өдөр тутмын хэрэглээндээ Монгол үг хэллэгээ аль болох ихээр хэрэглэх, оновчтой сонгож занших явдал юм.
Жишээ болгож Монголчуудын эмэгтэй хүнийг дууддаг нэршлүүдийг орууллаа. (Эх сурвалж: Facebook)
- Охин — Нас бага эмэгтэй
2. Хэүхэн, Бяцхан, Нунжи — охин хүүхдийг нэрлэдэг байна.
3. Хэүхэн- хүүхэн гэж дуудаад охин хүүхэд гэхээсээ нас гүйцсэн эмэгтэйг ойлгох болжээ. Бусад нутагт хэүхээ гэж дуудаад охин гэсэн утгаар ойлгосон хэвээр байна.
4. Нунж — Жаахан охин, тухайлбал цэцэрлэг мөн бага ангид сурч буй охин юм.
5. Хонгор — Монгол аав, ээжтэй, удам сайтай эрд гараагүй залуухан эмэгтэй хүнийг нэрлэдэг сайхнаас сайхан үг юм. Ойрдод сээвгэр, Буриадад басхан гэнэ.
6. Аби — Ноёны охиныг
7. Бэхи — Зангийн охиныг
8. Гэгээ — Сайн удамтай охиныг
9. Гүнж — Монгол аавтай, манж эхтэй бүсгүй
10. Бяцган — Хүнтэй суугаагүй нас ахисан эмэгтэй (халхад мартагдсан).
11. Тулгар- Анх жирэмсэлж буй эмэгтэй
12. Томуй — Анх амаржиж буй эмэгтэйг
13. Ойс — Хүүхэд төрөхгүй эмэгтэйг
14. Авааль гэргий — Анхны гэргий
15. Эхнэр — Нэг эрийн олон эмүүдийг хүүхдүүд нь эхнэр гэж дууддаг байсан нь эхнэр гэж хэлэгдэх болсон баахан шоод утга
16. Хатан буюу хатагтай — Хүний дайтай яваа эм хүнийг хүндэлж буйн шинж тэмдэг
17. Авгай — Асар нарийн ёслол үйлдэж, асар үнэ цэнэтэй хувцас өмсгөл бэлдэж бий болдог хүндийн дээд хүндрэлтэй нэр.
18. Ахай — Олны хүндийг хүлээсэн эм хүнийг
19. Авьсан — Нэг айлын ахмад бэрийг дүүмэд нь авьсан гэдэг.
20. Ажин — Дүүмэд бэр нь ахмад бэрийг ажин гэдэг.
21. Бөл — Эгч, охин дүү хоёрын хүүхдүүд хоорондоо бөл болно.
22. Бөлөнцэр — хоёр бөлөөс төрсөн хүүхдүүд бөлөнцөр болдог.
23. Жидгэр- Нэг эрийн хоёр эм хоорондоо
24. Эх- Төрсөн эх, хойт эх, дараа эх, хадам эх, хөхүүлсэн эх гэнэ.
25. Ээж ижий — Үр хүүхэд нь эхээ энхрийлэн дуудах нэр. Эх гэдэг нь албаны зүйл мэтэд ихэвчлэн хэрэглэдэг. Ярианы хэлэнд дотночлон хэлэхдээ ижий гэнэ.
26. Эмэг ээж — Ээжийн ээж (эмэг эх, эмээ) авгайлах үг (буурал эмээ).
27. Өндөр эмээ — Эмэг ээжийн эх.
28. Элэнц эх — Өндөр эмээгийн эх.
29. Хуланц эх — элэнц эхийн эх г.мэтээр нэрлэдэг ажээ
#name #нэр #МонголНэр